ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Authors

  • Ж Алдармаа Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааны Технологи Үйлдвэрийн Корпораци, Улаанбаатар
  • Д Хонгорзул Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааны Технологи Үйлдвэрийн Корпораци, Улаанбаатар
  • Д Амарзаяа Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааны Технологи Үйлдвэрийн Корпораци, Улаанбаатар
  • Б Дагвацэрэн Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааны Технологи Үйлдвэрийн Корпораци, Улаанбаатар
  • М Амбага Шинэ Анагаах Ухаан Сургууль, Улаанбаатар

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v54i3.641

Keywords:

Nephrotoxicity, Gurgem-7, Nemelt-4, biochemical parameters, renal failure.

Abstract

Шарын халууны Гүргэм-7 уламжлалт жор нь шарыг дарах, халууныг арилгах чадалтай гол төлөв ам, хэл хатах, толгой өвдөх, нүд арьс шарлах, ам гашуурах, халуурах мэтийн шарын өвчинд ба ялангуяа халуун шарын өвчинг анагаахад хэрэглэгддэг. Энэхүү эм нь сэрүүн чанартай бөгөөд монголын уламжлалт анагаах ухаанд шарын өвчний гол эмийн нэг болно (Төмөрбаатар Л. 1998). Уламжлалт анагаах ухаанд олон төрлийн ургамлуудаар эмчилгээний жороо зохиохдоо ургамлуудын бүрэлдэхүүнээ “удирдах эм” ба “туслах эм” гэсэн хэсэгт хуваах зарчим баримталдаг. “Удирдах эм” нь тухайн жорын үндсэн үйлдлийг агуулдаг бол туслах эм нь үндсэн үйлдлийг дэмжих, хорон нөлөөг сулруулах өөр нэмэлт үйлдэл үзүүлэх үүрэгтэй жорын бүрэлдхүүнд ордог ажээ (Zhong Y, 2013). Уламжлалт сударт бичснээр Шар халууны Гүргэм-7 жор нь Эрхэм гурваар толгойлогч эм болгож шарын дөрвөн ерөндөгийг жолоодлого болгон найруулсан түшмэл Гүргэм-7 жоруудын нэг байна (У.Лигаа, 1996). Уламжлалт анагаах ухаанд Түшмэл Гүргэм-7 жоруудын Эрхэм гурван толгойлогч эм нь Гүргэм, Гиван, Жуган гэсэн ургамлуудаас бүрддэг ба “Удирдах эм” болж хөдлөшгүй үлдээж, “туслах эм”-ийг бүрдүүлэх бусад дөрвөн ургамлуудыг өөрчлөх замаар нийт 41 төрлийн Гүргэм-7 жоруудыг зохиожээ (У.Лигаа, 1996, С.Ганбаяр). Гүргэм (Crocus satiuvs L), Жуган (Calcio sinter), Гиван (Bos taurus Domesticus) гэсэн ургамлууд шар халууны Гүргэм-7 жорын “удирдах эм” ба “Эрхэм гурав” болж үндсэн үйлдлийг үзүүлдэг бол “туслах эм” болж нэмэлт үйлдэл үзүүлэхээр жорын бүрэлдэхүүнд (Cynanchum thesiodrs Fren), Хэвтээ дэгд (Centianae Decumbens), Тэмээн хөх (Momordica cochinchinesis lour), Кузнецовын хорс (Aconitum kuznezofii) гэсэн нэмэлт дөрвөн ургамлууд ордог ажээ (Лигаа 1996 ). Гүргэм (Crocus satiuvs L) нь эфирийн тос, каротеноидууд, а, б-каротени, a-крозин, флавоноид, алкалоид, сапонин агуулдаг ба үрэвслийн эсрэг, ходоод, бөөр, элэг, зүрхний эмгэгийг анагаах чиглэлээр хэрэглэгддэг (Hosseinnzadeh H 2002; Bhargava VK 2011). Каротиноидууд, а, б-каротени, а-крозин (a-crocin -C44H70O28) нь үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, иммуны системийг сэргээх, өвчин намдаах, төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлдэлтэй байна (Harborne J.B 1998; Nilakashi N 2011). Жуган (Calcio sinter) эрдэс бодис болох макро-микро элемэнтүүд, кальции сульфат (CaSO4*2H2O) агуулах ба цусны бүлэгнэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг. Үхрийн гиван (Bos taurus Domesticus) нь Na, Ca, Mg, Fe элементүүд, билибурин, холестрол, витамин Д, цөсний болон амин хүчлүүдийг агуулах ба халуун бууруулах, тархины цусны дутагдал болон эпилепси эмгэгийг анагаах, үрэвслийн эсрэг нөлөөтэй (Yan 2007, Hempen C 2009). Тэмээн хөх (Cynanchum thesioidrs Fren) нь флавоноид, сапонин, феруминий хүчил агуулах ба вирусын эсрэг үйлдэлтэй (Liu S.L, 2013). Хэвтээ дэгд (Gentianae Decumbens) секоиридоид, гомоориянтин, флавоноид, сапонаретин нэгдлийг агуулж, цусны даралт ба халуун бууруулах, үрэвслийн эсрэг, өвчин намдаах нөлөөтэй, үе мөчний эмгэг болон шарах илаашруулахад хэрэглэгддэг (Myagmar B.E 2000). Сэржмядог (Momordica Cochinchinesis Lour) тос, флавоноид, сапонин, гликозидууд болон уураг агуулах ба цусан дахь сахар бууруулах, микробын эсрэг нөлөөтэй (Lenette E.H. 1988). Кузнецовын хорс (Aconitum Kuznezofii) полисахарид, дитерпений алкалоид, актонитин, гипоаконитинийг агуулах ба уламжлалт анагаах ухаанд өвчин намдаах, зүрхний сулрал, үе мөчний үрэвслийн эсрэг хэрэглэдэг (Gao K, 2011). Орчин үед уламжлалт жорууд болон эмийн ургамлуудыг хоргүй гэсэн ойлголтоор замбраагүй хэрэглэснээс эд эсийг гэмтээхэд хүргэсэн олон баримт байдаг (Singh N.P, 2011). Иймээс уламжлалт жоруудын фитохими болон фармакологийн нарийн судалгааг хийж, гарсан туршилтын дүнд тулгуурлан эмнэлзүйн системтэй судалгаа явуулах шаардлагатай байна (Zong Y 2013). Хэдийгээр шар халууны Гүргэм-7 жорыг бүрдүүлэх эмийн ургамлуудын фармакологийн үйлдэл хүчтэй судлагдсан боловч Гүргэм-7 жорын бөөрний хурц дутагдалд үзүүлэх нөлөөний талаар судалгааны мэдээлэл маш ховор байна.
Бид энэ судалгаагаар гентамицинаар өдөөсөн бөөрний хурц дутагдалын үед шар халууны Гүргэм-7 жор ба түүний бүрэлдэхүүнд туслах эм болох Нэмэлт-4 бэлдмэлийн үзүүлэх нөлөөг харьцуулан судлахыг зорьсон.
Гентамицин нь аминогликозайд (Aminoglycosides) бүлгийн антибиотик юм. Аминогликозайд антибиотикууд эмчилгээний тундаа хүчтэй нефрохор-долтыг өдөөдөг болохыг олон судалгаагаар тогтоосон (Klein, 1992). Гентамицин нь чөлөөт радикалын нэгдлүүдийн хуримтлалыг хүчтэй идэвхжүүлснээр бөөрний холтослог давхаргыг илүүтэй гэмтээн цусны хангамжыг эрс сулруулах замаар бөөрний хурц дутагдалыг сэдээдэг байна (Kosek JC, 1974; Naidu, 2001; Parlakpinar 2005).

Downloads

Download data is not yet available.
Abstract
3626
PDF 2941

Downloads

Published

2016-02-28

How to Cite

Алдармаа, Ж., Хонгорзул, Д., Амарзаяа, Д., Дагвацэрэн, Б., & Амбага, М. (2016). ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 54(3), 9–19. https://doi.org/10.5564/pmas.v54i3.641

Issue

Section

Articles